"Attitudinal Healing Center - Mongolia"
Description
Attitudinal Healing Center - Mongolia
Олон улсын Анагаах Хандлага төв Монголд
Танилцуулга
Олон Улсын Анагаах Хандлага /АХ/ байгууллага нь www.AHInternational.org Америкийн Сан-Франциско хотод 1975 онд анх байгуулагдсан, Америкийн алдартай сэтгэл зүйч, доктор Жералд Жамполскийн зохиосон дэмжих бүлгийн загвар (peer support group model) дээр суурилсан нийгмийн сэтгэл зүйн үйлчилгээ юм. Энэхүү загвар нь өдгөө 37 жил дэлхий нийтэд өргөнөөр хэрэглэгддэг батлагдсан түгээмэл загвар болсон билээ.
Америкийн телевизийн дэлхийд алдартай хөтлөгч Опра Винфри “Доктор Жералд Жамполски миний амьдралыг өөрчилсөн юм” гэж хэлсэн байдаг.
Анагаах хандлага олон улсын байгууллага /ОУБ/-ын төвүүд дэлхийн 56 оронд үйл ажиллагаа явуулдаг ба Монгол дахь төв нь 2010 оны 8 сард байгуулагдсан юм.

2010 оны 8 сард доктор Жералд Жамполски, түүний гэргий сэтгэл зүйч Диана Сиринсион болон Анагаах Хандлагын чиглүүлэгч багш хатагтай Каролин Смит нар Монголд анх удаа хүрэлцэн ирж UB palace-д болон Чингис зочид буудалд Анагаах хандлага амьдрах ухааны лекц болон сургалтуудыг олон нийтэд зориулж 3 өдрийн турш үнэ төлбөргүй явуулсан юм.
2010-2011 онуудад Анагаах Хандлага ОУБ-аас Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад Анагаах Хандлагын цуврал лекц болон семинаруудыг зохион байгуулсан ба үүний зэрэгцээ Анагаах Хандлага Монгол төвийн дэргэд чиглүүлэгч нарыг бэлтгэх анхан шатны болон ахисан түвшний шаталсан сургалтуудыг явуулсан.
2011 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/, UNISEF, Эрүүл мэндийн яам зэрэг байгууллагуудтай хамтран эмзэг бүлгийнхэнд болон эмч нарт зориулсан Анагаах хандлага амьдрах ухааны сургалтууд болон дэмжих бүлгүүдийг ажиллуулах чиглүүлэгч нарыг бэлтгэх сургалтуудыг тус тус зохион байгуулсан хамтарсан төсөл амжилттай хэрэгжлээ.

Сайн дурын чиглүүлэгчид төвөөс байгуулах дэмжих бүлгүүдэд ажиллах ба дэмжих бүлгүүд нь 7 хоногт 1 удаа цуглардаг. Дэмжих бүлгүүдийг бүх насны ангиллаар байгуулах боломжтой: өсвөр насны хүүхдүүдийн, оюутнуудын, насанд хүрэгчдийн болон өндөр настангуудын гээд.
Анагаах Хандлага Монгол төв нийгэмдээ чиглэсэн дараахь үйлчилгээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
- Өсвөр насны хүүхэд залуучуудад зориулсан анагаах хандлагын сургалт үйлчилгээ
- Байгууллагуудын захиалгаар зохион байгуулдаг анагаах хандлагын сургалт үйлчилгээ
- Сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх дэмжих бүлгүүдийг зохион байгуулж ажиллуулах үйл ажиллагаа
- Дэмжих бүлгүүдийн үйл ажиллагааг чиглүүлж ажиллах сайн дурын чиглүүлэгч нарыг бэлтгэх сургалтууд
Анагаах Хандлага загварын онцлог
Энэхүү энгийн орчин үеийн загварын амьдрах ухаан нь 12 зарчим дээр тулгуурлан хүмүүст сэтгэлийн амар амгаланг олоход дараахь арга замаар тусладаг юм. Үүнд:
- Дэмжих бүлгүүдээр дамжуулан өөрийгөө анагаах дадалд суралцах
- Өөрөө асуудлаа шийдэх чадвараа хөгжүүлэх
- Сонголт хийх чадвараа хөгжүүлэх
АНАГААХ ХАНДЛАГА МОНГОЛ ТӨВ
2012 оны 2 дугаар сар 2
Telephone Number: 99701182
Email: ahmongolia2010@yahoo.com
